Нүүр
Бизнес салбар
Модун ХХК
Боролзой ХХК
Монголианс Ресторан ХХК
Модун Констракшн ХХК
Монголын Урлагийн Музей ХХК
Модун Таур ХХК
Мэдээ
Хүний нөөц
La Colina
МОДУН ГРУПП
Группийн тухай
Модун компани нь анх 1993 онд байгуулагдсан цагаас хойш барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, гадаад дотоод худалдаа, нийтийн хоол үйлчилгээ, уул уурхай, арт музей, галерей соёлын чиглэлийн салбаруудыг нэгтгэсэн Үндэсний бүтээн байгуулагч ГРУПП компани болтлоо өргөжин үйл ажиллагаа явуулж байна.
company history
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Миний бие одоогоос 30 гаран жилийн өмнө “Их-уул“ нэртэй ХЭАА -гаа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тухайн үед анхны нэрийн хуудсаа сэтгэл догдлон хийлгэж, анхны гарын үсгээ зурж, анхны мөнгөн гүйлгээгээ тамгалан түүнийгээ тал, талаас нь харан яльгүй ичсэн, нэрэлхсэн байдалтайгаар банкин дээр очиж анхны мөнгөн гүйлгээгээ хийж байсан цаг тун саяхан мэт санагдаж байна.
Тэр цагаас хойш удалгүй ХЭАА-аа компани болгон өргөжүүлж байсан цаг маань бас л саяхан мэт санагдана. Гэвч хувь хүний амьдралд 30 жил гэдэг тийм ч богино хугацаа бишээ. Анх компаниа “МОДУН“ гэж нэрлэхэд олон хүн МОДУН гэдэг нэрийн учрыг үл ойлгон хятадын хөрөнгө оруулалттай, хятад нэртэй компани уу гэсэн асуултыг надад цаг үргэлж тавьдаг байв. Тэр үед миний бие ХҮННҮ гүрнийг үндэслэгч их эзэн хаан МОДУН ШАНЬЮЙ-ийн талаар хүмүүст цөхрөлтгүй ярьж, домог түүхийг нь хүртэл уйгагүй тайлбарлаж өгдөг байж билээ. Гэвч одоо МОДУН гэдэг нэрийн утга учрыг хүн бүр андахгүй мэддэг болжээ. Мөн Модун гэдэг нэрийн ард юм уу урд нь дагавар нэр залгасан шинэ залуу компаниуд олноороо байгуулагдан бий болжээ. Ямартай ч Монгол улсад Модун хааны нэрээр нэрлэгдсэн анхны компанийг үүсгэн байгуулан улмаар групп компани болтол өргөжүүлэн хөгжүүлж чадсандаа миний бие өнөөдөр баяртай явна.
Өнөөдөр тус групп нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, уул уурхай, өрөмдлөг, геологи хайгуул, өндөр зэрэглэлийн сүлжээ ресторан, галерей музей гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй салбар компанитайгаар ажиллаж байна. Энэхүү амжилт нь МОДУН ГРУПП-ийн 30 жилийн түүхийг бичилцсэн бүтээлч хамт олны маань нөр их хөдөлмөрийн үр шим юм. Тус группэд ажиллаж байсан үе үеийн бүтээлч хамт олон, харилцагч компаниуд, хувь хүмүүс ,монголын нийт ард түмэндээ 30 жилийн баялаг түүхтэй Үндэсний бүтээн байгуулагч “МОДУН“ группийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн сацуу түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
grid
ceo
logo-1
Үнэт зүйл
Компанийн дадлага туршлагатай ажилчид, нэр хүнд, өндөр хариуцлага, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, тогтвортой ажиллагаа нь группийн үнэт зүйлс байна.
logo-1
Алсын хараа
Үндэсний бүтээн байгуулалтаар дэлхийд танигдана.
logo-1
Эрхэм зорилго
Ухамсар, ёс зүйтэй байдлыг эрхэмлэн 30 жилийн баялаг ТУРШЛАГАДАА ТУЛГУУРЛАН, БАТ БӨХ ЧАНАР, БОДИТ ҮНЭ бүтээх нь бидний эрхэм зорилго.
Онцлох мэдээ
newsimg-1
МОДУН ГРУПП 30 ЖИЛ
“Модун групп”-ын үндсэн чиглэл болох “Барилга угсралт”-ын үйл ажиллагааг эрхлэгч “Модун” ХХК нь анх 1993 онд байгуулагдаж, барилга бүтээн байгуулалтын салбарт “30 жилийн” турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.
Дэлгэрэнгүй
newsimg-0
БАЯЛАГ ТУРШЛАГА
БАТ БӨХ ЧАНАР
БОДИТ ҮНЭ
Модун компани нь энэхүү 30 жилийн хугацаанд ажлаас ажилд алдаа дутагдлаа засаж сайжруулан, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлж, байр сууриа олон тогтворжиж ирсэн нь бидний “БАЯЛАГ ТУРШЛАГА”-ыг илтгэж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ төсөл
ОНЦЛОХ БИЗНЕС
Модун Группийн жилийнхээ ойн хүрээнд хэрэгжүүлж буй Ла Колина & Наран Ухаа хотхон төсөл нь шинэ суурьшлын бүсэд байрлалтай оршин суугчдын тав тух, хэрэгцээ шаардлагыг цөм шингээсэн томоохон бүтээн байгуулалт юм.
lacolina-image-0
LA COLINA ХОТХОН
Дэлгэрэнгүй
lacolina-image-1
lacolina-image-2
lacolina-image-3
hr
ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ
30 ЖИЛ
Та имэйл хаягаа бүртгүүлж манай мэдээ, мэдээллийг тогтмол аваарай.